Contacts
-
Phone
+976 8809 9064
- Facebook page
- Youtube channel
Do you need help?
PLEASE CLICK BELOW TO CONTACT US FOR MORE INFORMATION.
Send feedbackGREENCROWN EDUCATION LLC
НОГООНТИТЭМ ХХК НЬ 2010 онд байгуулагдсан. Одоогоор 4 үндсэн төрлийн үйл ажиллагаа явуулдагаас Боловсрол төслийг 2021 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Төслийн зорилго нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 5-9-р ангийн сурагчдын хими, физик, биологийн хичээлийн туршилтын хэрэгслүүдийг хүртээмжтэй болгож, хүүхэд бүрт системтэй мэдлэг олгох, гэр бүлийнхэнтэйгээ хамт хийх боломжийг бүрдүүлэх юм.
ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТАНД ЗОРИУЛАВ
Read moreБүтээгдэхүүний тоо: Төслийн хүрээнд нийт 10 багц туршилтын хэрэглэгдэхүүн бүхий 114 туршилтыг бэлтгэж байна.
Багц туршилтын агуулга нь 10-15 насны буюу ЕБС-ийн 5-8-р ангийн хүүхдэд зориулсан юм. Төслийн хүрээнд гурван төрлийн багц туршилтын хэрэглэгдэүүнийг бэлтгэн гаргаж байна.
- Сонирхолтой хими багц
- Сонирхолтой биологи багц
- Сонирхолтой физик багц
Багцад гэрт байдаг нийтлэг химийн бодисуудыг оруулсан. Гэр бүлийн хамтаар туршилтаа хийгээрэй. Туршилтын бодисыг бага насны хүүхэд амандаа хийх, залгихаас болгоомжилж хол байлгах хэрэгтэй. Туршилтын өмнө химийн бодисын Хор аюулын лавлах мэдээллийн хуудастай танилцана уу. (Хор аюулын мэдээллийн хуудас гэдэг нь тухайн химийн бодис хүний биед
Туршилт хийхээс өмнө “Бяцхан эрдэмтнийг хамгаалах багц”-ыг авч халад, бээлийгээ өмсөөд шилээ зүүнэ үү. Туршилтанд тэмдэглэсэн анхааруулгыг сайтар биелүүлээрэй. Багцад хүний эрүүл мэндэд хортой, аюултай бодис ашиглаагүй.